0 төгрөгөөр номын хавчуурга бүтээх нь — SAVE TO TRAVEL CHALLENGE#1
Өөрийн гараар номын хавчуургаа хийцгээе.
Блогыг минь уншиж байгаа уншигч авхай, ханхүү танд энэ өдрийн мэнд хүргье.
Миний хувьд ном маш их дуртай. Унших даа ихэвчлэн нэг номыг барьж авалгүй 2–3 ном, зузаан байвал 3–4 ном зэрэг уншдаг. Хүн бүрийн ном унших хэв маяг өөр шүү дээ.
Тэгээд миний хувьд олон номоо зэрэг унших даа аль хуудсан дээр явж байснаа мартахгүй, хольж солихгүйн тулд, эргээд хурдан хуудсаа олохын тулд номын хавчуурга тогтмол ашигладаг. Бусад хүмүүс ч адил номын хавчуурга бүр байхгүй бол үзэг бал харандаа, цаас, номын хуудсыг нугалах гэх мэт өөрт ойрхон байгаагаараа номын хавчуурга хийдэг. Би энэ дундаас номын хуудас нугалдагт маш их дургүй. Энэ нь номын эдэлгээнд сэв суулгадаг. Ер нь дэмий.
Мөн би сүүлийн үед МӨНГӨ ҮРЭХГҮЙ өөрийн гараар хийх АРГАД СУРАЛЦАЖ БАЙГАА :) Энэ нь нарийн харамч даа биш харин хэмнэсэн мөнгөөрөө гайхалтай аялал хийх хүсэлтэй. Аялах ч сайхан шүү. Миний challenge-ийн нэр SAVE TO TRAVEL. Энэ challenge-ийнхээ хүрээнд өөрийн гараар номын хавчуурга бүтээснээ хуваалцмаар байна.
Тэгээд энэ хорвоо дэлхий дээр зөвхөн ганцхан хувь байх надад зориулагдсан номын хавчуургаа өөрийн гараар хийсэн юм. Энэ их амархан. Та ч бас санаа аваад өөрийн хүсэл сонирхол доо нийцүүлэн номын хавчуургаа бүтээгээрэй. Цорын ганц шүү.
- Өөрт урам зориг өгдөг гоё үгнүүдээ word луу шивж оруулаад, үгтэйгээ холбоотой гоё зургаа татаж аваад word дээрээ draw box-д эвлүүлэн хийнэ. Үгнийхээ фонтыг хүссэнээр өөрчилнө. Доорх зураг шиг . Тэгээд хэвлэх команд өгнө.
Эсвэл Google — ээс book template гэж хайхад маш олон номын хавчуурганы бэлэн загвар гараад ирнэ. Таалагдсан загвараа татаж аваад word луу оруулаад хэмжээгээ янзлаад хэвлэх команд өгнө. Дээр нь нэрээ, дуртаa үгээ бичиж болно.
2. Хэвлэгдэж гарч ирсан A4 цааснаасаа номын хавчуургаа цэвэрхэн хайчлан авна.
3. За тэгээд хатуу нугаларахгүй болгохын тулд скочоор наан орооно. Эсвэл ламинатардвал бол бүр хатуу гоё болно. Илүү скочоо хайчилж авна. Ингээд л болоо.
Нэмэлтээр дээр нь цаас цоологчоор цоолоод нүх гаргаад юм хум унжуулаад зүүчихвэл бүр л бүтээлч хөөрхөн болно.